Skip to content
naulon
Not checkedNot checked for notices yet.

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ ОЙГ ХАДГАЛАН ХАМГААЛАХ АРГА ЗАМ

П Баттулга

Proceedings of the Mongolian Academy of Sciences · 2016

doi:10.5564/pmas.v54i2.651 (opens in a new tab)

We email you when a new notice or a question about this paper appears.

Abstract

<p>Дэлхий дахины ач холбогдолтой онцлог экосистем бүхий нутаг дэвсгэрийн байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилготой Экобүс нутагт Монгол Алтайн экосистем багтсан нь тус бүс нутгийн байгаль, ан амьтныг хамгаалах, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломжийг орон нутгийн нөөц, баялаг, ард иргэдийн оролцоонд түшиглэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Алтайн нурууны ой нь Монгол орны ой-ургамалжилтын мужлалаар Төв Азийн ой ургамалжилтын мужийн Монгол Алтайн хошуунд хамаарна [1]. Монгол Алтайн уулсын систем нь Монгол орны баруун өмнөд хэсэгт баруунаас зүүн тийш 800 гаруй км урт сунаж тогтсон байдаг. Монгол Алтайн нурууны ой нийтдээ 112.0 мян. га талбайтай ба энэ нь Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн зөвхөн 1 орчим хувийг эзэлнэ. Монгол Алтайн нуруунд зөвхөн тайгажуу болон цармын ой тархдаг ба тайгажуу ой нь д.т.д 2100-2300 м өндөрт, харин цармын ой нь д.т.д 2300-2700 м өндөрт н ургана. Тус бүс нутагт төгөл тархалттай ургах ойн бүлгэмдлийн шинж чанар, байгалийн сэргэн ургалтын төлөв байдлыг тодорхойлон, эдгээрт үндэслэн ойг хамгаалах загварчлалыг боловсруулж, ургах орчин нөхцөл муу, ойн өсөлт, бүтээмж бага зэрэг өвөрмөц онцлогтой тус ойг хадгалан хамгаалах асуудлыг энд дэвшүүлж байна.</p>

Abstract licence: CC BY

Reads

Read by people on this page

None yet.

Checked or read by AI through naulon

None yet.

A person counts once a day per paper. We keep no cookie and no address: a reader is a hash that changes every day. Any month under five reads shows no number.

Are you an author?

Is this your paper?

Claim it to add your note and be paid when agents cite it. Free.